Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөтийнхөн олимпийн тосгонд ирлээ

Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгонд хүрэлцэн ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөтийнхөн олимпийн тосгонд ирлээ
Чөлөөтийнхөн олимпийн тосгонд ирлээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан, бэлтгэл сургуулилтаа базааж байсан манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгонд хүрэлцэн ирлээ. Ирэх лхагва гарагт тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөхийнхөн энэ удаагийн олимпод 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Өдгөө үргэлжилж байгаа олимпийн чөлөөт бөхийн сонгомол барилдаануудын дараа үргэлжлэн болох чөлөөт бөхийн тэмцээнийг манай бөхчүүд энэ сарын 17-нд эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон, 69кг-д ОУХМ О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ.

Харин эрэгтэйчүүдийн барилдаан олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд явагдана.

Хуваалцах