“Cinderella Jones” нэртэй бүрэн хэмжээний мюзикл жүжиг тоглогдоно
“Хобби” бүрэн дунд сургуулийн сурагчид оюунлаг иргэнийг төлөвшүүлэх зорилготойгоор “Cinderella Jones” нэртэй бүрэн хэмжээний мюзикл жүжгийг англи хэлээр тоглох гэж байна.
Мэдээллийн алба

“Хобби” бүрэн дунд сургуулийн сурагчид оюунлаг иргэнийг төлөвшүүлэх зорилготойгоор “Cinderella Jones” нэртэй бүрэн хэмжээний мюзикл жүжгийг англи хэлээр тоглох гэж байна.
Тус жүжгийг дээрх сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг санаачилж, Монголд анх удаа англи хэлээр, орчин үеийн хэлбэрээр найруулан тавих гэж байгаа нь энэ аж.
Жүжигт “Хобби” сургуулийн 12-16 насны 46 сурагч тоглох бөгөөд найруулагчаар багш Д.Батдорж, бүжгийн багш Ш.Баттуяа, дууны багш Ц.Балжиням нар ажиллаж байна.
Тоглолт нийслэлийн “Улаанбаатар” чуулгийн тайзнаа энэ сарын 7, 9-нд болно.


















