CNN баримтат киноны шинэ сувагтай боллоо
CNN 2012 оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан “CNN Films” пүүстээ ижилсүүлэн “CNN Films Presents” хэмээх шинэ сувгаа танилцуулжээ. “CNN Films Presents” хэмээх энэ сувгаар дан худалдаж бөгөөд урьд нь зурагтаар нийтийн хүртээл болж байсан кинонуудыг үзүүлэхээрээ “CNN Films”-ээс ялгарах ажээ.
Мэдээллийн алба

CNN 2012 оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан “CNN Films” пүүстээ ижилсүүлэн “CNN Films Presents” хэмээх шинэ сувгаа танилцуулжээ. “CNN Films Presents” хэмээх энэ сувгаар дан худалдаж болон урьд нь зурагтаар нийтийн хүртээл болж байсан кинонуудыг үзүүлэхээрээ “CNN Films”-ээс ялгарах ажээ. “Одоогоос нэлээдгүй цаг хугацааны өмнө бүтээгдсэн хуучны баримтат кинонуудыг шинэ үеийн үзэгчдийн хүртээл болгож, оюуны таашаалд нь нийцүүлэх нь “CNN Films Presents” сувгийн үндсэн үүрэг зорилт юм” гэж “CNN Worldwide” компанийн хөгжил, худалдан авалтын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Винние Малхора ярьжээ. “CNN Films Presents” сувгаар гарах анхны кино нь 2005 онд “шилдэг баримтат киноны” төрлөөр “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагч Люк Жакегийн бүтээл “Оцон шувуунуудын аян” кино байх юм байна.
Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг/


















