Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

COKE’N BEAT наадмын шилдгүүд тодорчээ

MCS Coca-Cola компани 2007 оноос эхлэн Ямаха брэндтэй хамтран амьд хөгжмийн "Coke’n Beat" наадмыг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. 7 дахь удаагийн COKE’N BEAT наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдэг хамтлагаа тодрууллаа. Уг наадмыг дэмжин зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбо

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COKE’N BEAT наадмын шилдгүүд тодорчээ
COKE’N BEAT наадмын шилдгүүд тодорчээ. Зураг: МҮОНРТ

MCS Coca-Cola компани 2007 оноос эхлэн Ямаха брэндтэй хамтран амьд хөгжмийн "Coke’n Beat" наадмыг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. 7 дахь удаагийн COKE’N BEAT наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдэг хамтлагаа тодрууллаа. Уг наадмыг дэмжин зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, Студи 3, Хуур.MN хамтран ажилласан юм.

COKEN BEAT наадамд нийт 20 хамтлаг оролцож, 5-р шатны шалгаруулалтанд REC ON, ААДАР, SILENT SCREAM, THE FIX гэсэн шилдэг 4 хамтлаг үлдээд байсан бол баяр наадмын үеэр зохион байгуулагдсан сүүлийн шатнаас REC ON хамтлаг ялагчаар тодорч, ирэх 11-р сард Индонез улсад зохион байгуулагдахASIAN BEAT наадамд өөрийн улсыг төлөөлөн оролцох эрх авчээ. Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компанийн 20 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ хийх эрх, тэргүүн байрын шагнал 1,000,000 төгрөгийн эзэд болсон юм.

Харин тэмцээний 2,3,4-р байранд шалгарсан хамтлагууд мэргэжлийн студид өөрсдийн уран бүтээлээ бичүүлэх эрх, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Түлхүүр үг:coke n beat
Хуваалцах