Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Consonance” тоглолтоо хийнэ

"Classical Crossover" гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвих арга барилыг илэрхийлсэн нэр томьёо аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Consonance” тоглолтоо хийнэ
"Consonance” тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг олон улсын театрын баяр болгон зарласан. Үүнийг угтан ДБЭТ-ын уран бүтээлчид "Consonance-Crossover" тоглолтыг энэ сарын 26, 27-нд зохион байгуулах гэж байна.

"Classical Crossover" гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвих арга барилыг илэрхийлсэн нэр томьёо аж. Энэ нь харьцангуй сүүлд хөгжсөн урсгал учир урлаг судлаачид тухайн уран бүтээлчийг Classical Crossover чиглэлийн мөн, биш болохыг тодорхойлоход хүндрэлтэй гэдэг. Гэхдээ дээрх урсгалын онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан, шинэ цагийн үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвидагт оршдог гэнэ.

Хуваалцах