“Consonans” хамтлагийн шинэ уран бүтээл “Granada”
Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэлсэн байна. Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн залуус нэгдэн попера “Консонанс” нэртэй хамтлаг байгуулжээ.
Мэдээллийн алба

Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэлсэн байна. Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн залуус нэгдэн попера “Консонанс” нэртэй хамтлаг байгуулжээ.
Дэлхийд цээл хоолойгоороо алдарт дуучин Энрико карузогийн дурсгалд зориулсан “Карузо” хэмээх дуугаар тэд анхны уран бүтээлээ эхлүүлсэн юм.
Тэгвэл тэд саяхан ОХУ-ын холбооны Соёлын яамны төсөл Северо Байкальский хотод зохиогдсон Олон улсын VI фестивальд амжилттай оролцоод ирсэн.
Харин хоёр дахь шинэ уран бүтээл болох Испанийн алдарт хөгжмийн зохиолч Агустин Ларагийн "Гранада" дууг амилуулж, сонсогч түмэнд хүргээд байна.


















