Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Cумад киноны гаргалтын төхөөрөмжөөр хангагдана

Арга хэмжээнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, “Синема Оф Саунд” ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Cумад киноны гаргалтын төхөөрөмжөөр хангагдана
Cумад киноны гаргалтын төхөөрөмжөөр хангагдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн алслагдсан дүүргийдийн нэг Багахангай дүүргийн соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг нээх ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, “Синема Оф Саунд” ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлсэн юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2012-2013 онд “Синема оф Саунд” ХХК-тай гэрээ байгуулан Нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордон, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсийн өндөр чанартай кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан.

Цаашид бүх сумын соёлын төвүүдэд кино үзвэрийн танхим байгуулах, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах