Д.Алтанхуягийн нэрэмжит уралдаан болно
АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Уралдаан 6-8, 9-11, 12-14, 15-18 насны ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх аж.
Тус уралдаан БСШУС-ын сайдын ивээл дор ирэх сарын 25, 26-нд Улаанбаатар хотноо болно.


















