Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Амартүвшин, Д.Алтансүх нар Ташкентын гран прид өрсөлдөнө

Сонирхуулахад, ОХУ-д саяхан болсон олон улсын тэмцээнээс Д.Амартүвшин мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Амартүвшин, Д.Алтансүх нар Ташкентын гран прид өрсөлдөнө
Д.Амартүвшин, Д.Алтансүх нар Ташкентын гран прид өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Ташкентын гран при тэмцээн энэ сарын 6-8-нд болно. 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58 жүдоч өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 60 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг жинд ОУХМ Д.Алтансүх нар оролцоно.

Сонирхуулахад, ОХУ-д саяхан болсон олон улсын тэмцээнээс Д.Амартүвшин мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах