Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Амартүвшин тэргүүтэй жүдочид Бакугийн гранд сламд зодоглоно

Уг тэмцээнд 57 орны 449 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Амартүвшин тэргүүтэй жүдочид Бакугийн гранд сламд зодоглоно
Д.Амартүвшин тэргүүтэй жүдочид Бакугийн гранд сламд зодоглоно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Бакугийн гранд слам тэмцээн Азербайжан Улсад энэ сарын 10-12-нд зохион байгуулагдах гэж байна.

Уг тэмцээнд 57 орны 449 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж.

Эрэгтэй
-60 Л. Өнөболд, Д.Амартүвшин
-66 Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү
-73 Б.Батболд
-81 Н.Дагвасүрэн
-90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав
-100 Л.Отгонбаатар
+100 Б.Тэмүүлэн

Эмэгтэй

-52 Л.Сосорбарам Б.Хорлоодой
-57 Д.Сумъяа
-63 Б.Ганхайч

Хуваалцах