Д.Анар: Аав минь мэнд байсан бол дээлийг минь тэврэн, баярлаад л гүйх байсан биз ээ
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын харцага Д.Анар өөрийн цахим хуудасдаа аав, ээжийнхээ тухай товчхон бичжээ. Үүнийг уншигч танаа хүргэе.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын харцага Д.Анар өөрийн цахим хуудасдаа аав, ээжийнхээ тухай товчхон бичжээ. Үүнийг уншигч танаа хүргэе.
“Намайг улсын начин болоход ээжийн сэтгэл их хөдөлснөөс болж даралт нь ихсэн, манай хамаатнуудыг их сандаргасан гэнэ лээ. Харин харцага болоход ер тэгж сандраагүй, тайван байсан гэсэн. Би эхээс наймуулаа, дөрвөн ах, гурван эгчтэй. Айлын бага болоод ч тэр үү, нэлээд эрх, дураараа өссөн. Аав минь намайг ой гарантай байхад бурхан болсон. Улсын харцага болоод аавыгаа их үгүйллээ. Амьд сэрүүн байсан бол хүүгээрээ их бахархах байсан болов уу. Дээлийг минь тэврэн, баярлаад л гүйх байсан биз ээ” гэсэн байна.


















