Д.Ариунсайхан “Netflix”-ийн шинэ кинонд ерөнхий зураачаар ажиллаж байна
Д.Ариунсайхан олон улсын нэр хүндтэй 30 гаруй найруулагч нартай хамтран ажилласан бөгөөд Германы Урлагийн академийн “Шилдэг телевизийн бүтээл”, Хахенбургийн кино наадмын “Алтан арслан”, Чикагогийн Олон улсын хүүхдийн кино наадмын “Best of Fest” шагналыг хүртсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ)-өөс Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс” компанитай хамтран Соёлын яам, Оросын холбооны улсын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг өнөөдрөөс буюу энэ сарын 18-24-д Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус наадмын хүрээнд зохион байгуулж буй “Авдраа уудал” кино зураачийн ур чадварыг сайжруулах сургалтын удирдагч багшаар Д.Ариунсайхан ажиллана.
Д.Ариунсайхан олон улсын нэр хүндтэй 30 гаруй найруулагч нартай хамтран ажилласан бөгөөд Германы Урлагийн академийн “Шилдэг телевизийн бүтээл”, Хахенбургийн кино наадмын “Алтан арслан”, Чикагогийн Олон улсын хүүхдийн кино наадмын “Best of Fest” шагналыг хүртсэн. Одоо тэрбээр “Netflix”-ийн шинэ кинонд ерөнхий зураачаар ажиллаж байна.
Сонирхуулахад, дээрх сургалт 2021 оны 10 дугаар сарын 21-23-нд 14:00-17:00 цагт болно.



















