Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Баасандорж, Ц.Содномдорж, А.Цацабшир нар өвдөг шороодлоо

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Баасандорж, Ц.Содномдорж, А.Цацабшир нар өвдөг шороодлоо
Д.Баасандорж, Ц.Содномдорж, А.Цацабшир нар өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Тав дахь жилдээ болж буй уг барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын зэрэг хүчтэн хүч үзэж байна.

Нэгийн даваа өндөрлөхөд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх, улсын заан Д.Баасандорж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Содномдорж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацабшир нарын зэрэг дээгүүр барилдах хэмжээний бөх өвдөг шороодлоо. Одоо хүчит бөхийн хоёрын даваа эхэлж байна.

Сонирхуулахад, өмнөх дөрвөн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болсон билээ.

Хуваалцах