Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Бат-Эрдэнэ хошой мистер болов

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мистер” 25 дахь удаагийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатар палас”-т болоход 2011 онд Монголын мистер буюу үнэмлэхүй аварга болж байсан Д.Бат-Эрдэнэ дахин түрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Бат-Эрдэнэ хошой мистер болов
Д.Бат-Эрдэнэ хошой мистер болов. Зураг: МҮОНРТ

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мистер” 25 дахь удаагийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатар палас”-т болоход 2011 онд Монголын мистер буюу үнэмлэхүй аварга болж байсан Д.Бат-Эрдэнэ дахин түрүүллээ.

Энэ үеэр спортын цол зэргээ хангасан найман тамирчинд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар цолыг нь олгосон юм.

Тодруулбал, 2015 оны дэлхийн аварга Г.Угалзцэцэг, Азийн 49 дэх удаагийн Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Анужин нар ОУХМ, С.Одбаатар, Г.Ганбат, Б.Хулан, Х.Ариунболд, М.Болдсүх, Б.Саранцэцэг нар спортын мастер, Э.Энхжин спортын дэд мастер цол хүртлээ.

Тэмцээн есөн ангилалд 17 төрлөөр зохиогдсон бөгөөд эхний гурван байрт шалгарсан тамирчид Бутаны хаант улсад болох 50 дахь удаагийн Азийн АШТ, Бразилийн Сан Паула хотод ирэх арваннэгдүгээр сард болох ДАШТ-д оролцох эрхтэй болов.

Хуваалцах