Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална аа

Тэд тоглолтынхоо орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл, ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, бээлий, аж ахуйн нэгж, иргэдээс цугларсан лаа, шүдэнз, усны сав зэргийг ачиж өчигдөр аян замдаа гарсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална аа
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална аа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар зудтай аймгийн малчдад туслах зорилгоор “Илгээлтийн эзэд” тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд дөрвөн өдөр зохион байгуулсан. Тэднийг Засгийн газар, БСШУЯ дэмжиж ажилласан нь улам хүч нэмэв. Тэд тоглолтынхоо орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл, ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, бээлий, аж ахуйн нэгж, иргэдээс цугларсан лаа, шүдэнз, усны сав зэргийг ачиж өчигдөр аян замдаа гарсан.

Тэдний үнэнч туслахаар Т.Баясгалангийн гэр бүлийн хүн болох Монгол Улсын гавьяат тамирчин Д.Батбаяр “ажиллаж” байна. Тэрбээр машинд өвс ачихад нь гар бие оролцож “Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална аа” гээд л зүтгэж буй нь энэ юм.

Хуваалцах