Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Д.Батсүмбэрэл холимог тулааны аварга болжээ

Эдүгээ 32 настай тэрээр Калифорни мужийн холимог тулааны аварга Хоакин Лопестэй өрсөлдөж, гурван үеийн турш илүүрхэн байж буулган авсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батсүмбэрэл холимог тулааны аварга болжээ
Д.Батсүмбэрэл холимог тулааны аварга болжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов.

Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга, Zorky’s MMA, Team Voodoo, Blackout, Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ.

Эдүгээ 32 настай тэрээр Калифорни мужийн холимог тулааны аварга Хоакин Лопестэй өрсөлдөж, гурван үеийн турш илүүрхэн байж буулган авсан байна. Ийнхүү тэрбээр “Dragon house” бүсний эзнээр тодорсон хоёр дахь Монгол тулаанч болжээ.

Хуваалцах