Д.Батсүрэн хамгийн өндөр оноог авчээ
Мөн ахлах дасгалжуулагчаас гадна шигшээ багийн дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, эмэгтэй шигшээ багийг Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийг С.Эрдэнэбатаар удирдуулах саналыг тус холбооноос гаргажээ.
Мэдээллийн алба

Монголын боксын холбооноос зарласан шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэхүү сонгон шалгаруулалтад найман дасгалжуулагч өрсөлдсөнөөс Д.Батсүрэн хамгийн өндөр оноог авчээ. Түүний хувьд “Рио-2016” олимпийн наадмын циклд багаа амжилттай удирдсан юм.
Мөн ахлах дасгалжуулагчаас гадна шигшээ багийн дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, эмэгтэй шигшээ багийг Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийг С.Эрдэнэбатаар удирдуулах саналыг тус холбооноос гаргажээ. Эдгээр нэрсийг өнөөдөр Үндэсний шигшээ багийн албанд хүргүүлжээ.


















