Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Баярцэцэг маргааш үзэсгэлэнгээ гаргана

Уран бүтээлч Д.Баярцэцэг маргааш “Мод-2” бие даасан үзэсгэлэнгээ 976 арт галерейд нээх гэж байна. Энэ үеэр ер бусын дэглэлтттэй перформанс үзүүлбэр толилуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Баярцэцэг маргааш үзэсгэлэнгээ гаргана
Д.Баярцэцэг маргааш үзэсгэлэнгээ гаргана. Зураг: МҮОНРТ

Уран бүтээлч Д.Баярцэцэг маргааш “Мод-2” бие даасан үзэсгэлэнгээ 976 арт галерейд нээх гэж байна. Энэ үеэр ер бусын дэглэлтттэй перформанс үзүүлбэр толилуулах аж.

Д.Баярцэцэг нь Дүрслэх урлагийн дунд сургууль, Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшиж, 2003 оноос уран бүтээлээ эрчимтэй туурвиж байна.

Мөн үзэсгэлэнгүүдийг нь сонирхуулахад 2006 онд Чингис Галерейд “Цэг цэг таслал”, 2008 онд Хаан банкны галерейд “Минийх, 2011 онд Чойжин ламын сүм музейд “Үхэл үгүй, 2012 онд 976 галерейд “Төрөхүй” гэсэн үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ гаргаж байсан юм.

Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д “Intertwine Experience”, 2014 оны шилдэг бүтээлүүд, БНСУ-ын Даежонд болсон “Зүрхнээс зүрхэнд”, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзсэгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан, олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байв.

Хуваалцах