Д.Болдбаатар 49 дүгээр байрт орлоо
"Дакар ралли-2015" бартаат замын дэлхийн аварга шалгаруулах уралдаан Аргентин, Болив, Чили улсын нутаг дэвсгэрт 9200 км замд өрнөж байна.
Мэдээллийн алба

"Дакар ралли-2015" бартаат замын дэлхийн аварга шалгаруулах уралдаан Аргентин, Болив, Чили улсын нутаг дэвсгэрт 9200 км замд өрнөж байна. Монголын мотоциклч ОУХМ Д.Болдбаатар мотоциклийн тав дахь гараагаа 5:50:56 хугацаагаар амжилттай дуусгаж 49 дүгээр байрт орлоо. Харин Ч.Анар маань WP4 цэгийг 111-ээр бүртгүүлжээ.
Авто уралдаанчдаас Монгол-Унгерийн хамтарсан багийн #431 дугаартай төмөр хүлгийг жолоодогч ОУХМ Н.Лхамаа ахлагчтай баг тамирчид WP4 хяналтын цэгийн 69-өөр бүртгүүлээд цааш нэхэж байна.


















