Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Болдбаатарыг “Алдрын од” одонгоор шагнав

"Дакар ралли"-гийн уралдаанч, авто спортын ОУХМ, Дамдинхорлоогийн Болдбаатарыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дээд шагнал "Алдрын од" одонгоор шагналаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Болдбаатарыг “Алдрын од” одонгоор шагнав
Д.Болдбаатарыг “Алдрын од” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

"Дакар ралли"-гийн уралдаанч, авто спортын ОУХМ, Дамдинхорлоогийн Болдбаатарыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дээд шагнал "Алдрын од" одонгоор шагналаа. Тэрбээр автомашин, мотоциклийн олимп гэгддэг "Дакар ралли"-д мотоциклийн төрлөөр гурвантаа өрсөлдсөн юм.

Д.Болдбаатар "Дакар ралли-2014" уралдаанд 47 дугаар байрт орсон нь Ази тивийн тамирчин мотоциклийн төрөлд эхний 50 байрт шалгарсан хоёр дахь тохиолдол болсон юм. Харин энэ жилийн уралдаанд тэрээр 45 дугаар байрт орсон. Мөн “Ралли Монголиа" олон улсын уралдаанд таван удаа түрүүлжээ.

Хуваалцах