Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Болдыг урлагийнхан өмөөрч байна

Сүүлийн үед Төрийн соёрхолт дуучин Д.Болд гадны хамтлагуудын клипний санаа “хулгайлсан” гэх яриа гарч, фэнүүдийнх нь дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Болдыг урлагийнхан өмөөрч байна
Д.Болдыг урлагийнхан өмөөрч байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед Төрийн соёрхолт дуучин Д.Болд гадны хамтлагуудын клипний санаа “хулгайлсан” гэх яриа гарч, фэнүүдийнх нь дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа билээ. Япон анимэшн дууны аяыг хулайлсан гэгдээд байгаа "Би дурламаар байна" дууны клип нь “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмаас “Шилдэг эвлүүлэгч, график дизайн” номинацын шагналыг авсан нь энэ яриаг улам бүр дэвэргэхэд хүргэсэн. Дуучин Д.Болд эл дууныхаа талаар “Doz” энтертайнмент хийсэн болохоор энэ тухай юу ч мэдээгүй" гэсэн утгатай өөрийгөө өмөөрсөн тайлбар хийгээд байгаа.

Тэгвэл мэргэжил нэгт зарим нөхөд нь мөн л түүнийг өмөөрч байгаагаа олон нийтийн цахим хуудсуудаар мэдэгдэж эхэлсэн байна. Тухайлбал, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа өөрийн Twitter хуудсандаа “7 тэрбум гаруй хүнд 7хон нотноос бүтсэн аялгуу, дуу санаа, дэлхийн аль нэг өнцөгт давтагдахыг үгүйсгэх аргагүй...Хэн нэгнийг өмөөрч бичив” гэж бичжээ. Гитарчин Д.Өлзий-Орших өөрийн facebook хуудсандаа “Болд руу бүгд л хэд хоног дайрлаа. Ингэхэд Болдод яг ямар буруу байгааг ойлгохгүй л байна шүү залуус аа. Энэ дууны клип хуулбар байсан юм бол Болд тэрэнд юугаараа буруутай юм? Хийсэн улсууд нь бэлээхэн байж байхад. Тэд нартай нь ярьсан нь дээр болов уу? Тэр япон анимэшны дууг нь сонслоо. Тэс өөр л аятай юм байна. Төгөлдөр хуурын адилхан эхлэлийн хувьд иймэрхүү маягийн тоглолт хаа сайгүй л байдаг” гэж бичжээ.

Хуваалцах