Д.Дагвадорж дасгал хийхийг уриалав
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж залуучуудаа дасгал хийхийг уриаллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж залуучуудаа дасгал хийхийг уриаллаа.
Тэрбээр уг уриалгаа өнөө өглөө гаргаж, гэртээ хийж буй зургаа фейсбүүк хуудасдаа оруулсан байна.
Тодруулбал “Босоорой, босоорой. Хийн дасгалаа хийгээрэй” хэмээн бичиж, хошигносон нь олон фейнүүдэд нь бага ч гэсэн инээд бэлэглэх шиг болов.
Их аварга үе үе ийм хошин яриа дэлгэж, дүр зураг үзүүлдэг нь хошин шогийн мэдрэмж өндөр гэдгээ илгэдэг билээ.


















