Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж Ираны бөх Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэжээ

Саид Моллаи нь ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай шилдэг тамирчин юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж Ираны бөх Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэжээ
Д.Дагвадорж Ираны бөх Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж Ираны алдарт бөх Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өөрийн улсын иргэншилтэй болсныг олон нийтэд дамжуулж, бөх сонирхогчдын дунд гайхашрал, гайхам сайхныг зэрэг зэрэг төрүүлээд амжив.

Саид Моллаи нь ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай шилдэг тамирчин юм.

81 кг-ын жинд барилддаг тэрбээр өдгөө 27 настай. Түүний анхны тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно.

Хуваалцах