Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж нутгийнхаа Онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ

Энэхүү бэлгийг нь баяртай хүлээж авах гэж буй нутгийн зарим иргэн нь “Энэ л нийгмийн хариуцлага шүү дээ. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж аварч байгаа нь их буян шүү. Аваргадаа баярлалаа, сайн үйлс дэлгэрэх болтугай. Хурай, хурай, хурай” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж нутгийнхаа Онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ
Д.Дагвадорж нутгийнхаа Онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга, Асашюрү Д.Дагвадорж нутгийнхаа онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ.

Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүхдээ “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын газарт амласан ёсоороо гал унтраах машин маань одоо л ирж байх шиг байна. Сонгуультай, сонгуульгүй амласандаа хүрэх сайхан байна. Удахгүй очиж хүлээлгэн өгөхөд таатай байна” хэмээн бичжээ.

Хуваалцах