Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадорж: Та нар одоо боль, боль

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн арван нэг дэх өдрийн барилдаан өнөөдөр болж, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой озеки Котошогекү барилдсан нь хамгийн их сонирхол татаж байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадорж: Та нар одоо боль, боль
Д.Дагвадорж: Та нар одоо боль, боль. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн арван нэг дэх өдрийн барилдаан өнөөдөр болж, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой озеки Котошогекү барилдсан нь хамгийн их сонирхол татаж байлаа. Барилдааны төгсгөл харамсалтай нь элэг нэгт бөх маань өвдөг шороодсоноор өндөрлөсөн. Өчигдөр, уржигдрын барилдаанд ч 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал нар унасан. Унах унахдаа бүгдээрээ бараг адилхан барьж өгч унасан юм. Гэтэл дөнгөж сая 68 дахь их аварга Д.Дагвадорж твитер хуудасдаа “Та нар одоо боль, боль. Та нараас өмхий үнэртэж байна шүү” гэсэн нь сүмо сонирхогчдын дунд нэлээн маргаан дэгдээгээд авлаа. Энэ үгийг нь түүнээс асуусан боловч хариулт эс өгөв. Иймд “Япончуудын есөн жил хүртээгүй түрүүг нь өгөхөөр та нар даваа наймаалцаж байна уу. Ямартай ч нэг л "но" байна даа” гэсэн утга илэрхийлээд авав.

Энэ зиндаанд Котошогекү тэргүүлж, Хакухо удаалж, Харүмафүжи, Тоёоношима нар хоёр унаа 10 даваатай явна. Тиймээс гол өрсөлдөөн эдгээр бөхөөс гарах нь тодорхой боллоо.

Хуваалцах