Д.Дагвадорж: Циркийг нураах сэтгэл надад байхгүй ...
Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Монголын үндэсний циркийн менежментийн хувьчлалын гэрээг хүчингүйд тооцуулж, төр өмчөө эргүүлэн авна гэсэн хатуухан сануулга өгөөд байгаа. Харин Д.Дагвадорж цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

Асашёорюү Д.Дагвадоржийг Монголын үндэсний циркийг хувьчилж авснаас хойш зургаан жил өнгөрахад дорвитой уран бүтээл хийхгүй машин худалдаж, лангуу түрээслэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хар захаас ялгаагүй болгосон гэж буруутгасан. Улмаар ШӨХТГ-аас шалгалт хийж, циркийн хөгжилд харшлах олон “но” илрүүлэн циркийн байрыг зориулалтаар нь ашиглаж, ирэх оны нэгдүгээр сар хүртэлх үйл ажиллагааг сэргээх шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Монголын үндэсний циркийн менежментийн хувьчлалын гэрээг хүчингүйд тооцуулж, төр өмчөө эргүүлэн авна гэсэн хатуухан сануулга өгөөд байгаа.
Харин Д.Дагвадорж цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Цирк анх ямар байсныг санах хэрэгтэй. Тулгандаа цоггүй л байсан даа. Ямар юм аваад ямархуу хэмжээнд хөрөнгө оруулсан бэ гэдгийг бас бодолцох ёстой. Түүнээс биш худлаа дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шалгаж үздэг газарт нь бүгдийг үзүүлж харуулсан. Циркээ ч тоглуулна, урлаг уран сайхны бүхий л үйлчилгээг хийнэ. Дан ганц циркээр зардлаа нөхнө гэж байхгүй. Дулаан, цахилгаан, ажилтнуудын цалин гээд сарын зардал нь өндөр. Сайн бодох хэрэгтэй. Олон жилийн түүхтэй циркийг нураана гэсэн сэтгэл надад лав байхгүй гэдгийг хэлчихье” гэжээ.


















