Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Дагвадоржийн хэвлэлийн хурал Лхагва гарагт болно

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долдугаар сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдна.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Дагвадоржийн хэвлэлийн хурал Лхагва гарагт болно
Д.Дагвадоржийн хэвлэлийн хурал Лхагва гарагт болно. Зураг: МҮОНРТ

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долдугаар сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдна. Тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны өсвөрийн бөхчүүд өрсөлдөнө. Тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Японы Томиаки Фукуда, товчооны гишүүн, ОХУ-ын Наталья Ярыгина нар, техникийн зааварлагчаар БНСУ-ын Ким Ик-Жонг, Японы Сайто нар мөн ирж байна . Түүнчлэн Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх иржээ. Энэ удаагийн тэмцээний бэлгэ тэмдгээр говийн нэн ховор амьтан Мазаалайг сонгосон нь учиртай. Ганцхан манай улсад амьдардаг, устан үгүй болох дээрээ тулсан мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгох санаачлагыг Монголын чөлөөт бөхийн холбоо дэмжин ажилласан байна.

Монгол Улсад анх удаа болж байгаа уг тэмцээнд зориулсан хэвлэлийн бага хурал лхагва гаригт 11.00 цагт “Blue Sky” цамхгийн гуравдугаар давхрын “Кристал” танхимд болохоор зарлагдлаа. Хэвлэлийн бага хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда нар хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Түлхүүр үг:дагваа
Хуваалцах