Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Эрдэнбилэг алтан медаль хүртлээ

Азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнбилэг алтан медаль хүртлээ
Д.Эрдэнбилэг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа.

Тэмцээнд БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон зэрэг Ази тивийн 14 орны 230 залуу бөх 24 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

“Буянт Ухаа” спортын ордонд үргэлжлэн явагдаж байгаа уг тэмцээнээс 55 кг-ын жингийн ангилалд “Алдар” хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алтан медаль хүртсэн бол 66 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан, Ганьт” клубын бөх И.Мандах нар хүрэл медалийн болзол хангаад байна.

Өнөөдөр сонгомол барилдааны төрөлд манай хоёр бөх хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жинд манай тамирчид барилдах юм.

Түлхүүр үг:Д.Эрдэнбилэг алтан медаль хүртлээ
Хуваалцах