Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Ган-Очирын “Хайрын улирал” цомог борлуулалт сайтай байна

Яруу найрагч, сэтгүүлч Даваасүрэнгийн Ган-Очир өөрийн шүлгээс бүтсэн “Хайрын улирал” дууны цомгоо гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Ган-Очирын “Хайрын улирал” цомог борлуулалт сайтай байна
Д.Ган-Очирын “Хайрын улирал” цомог борлуулалт сайтай байна. Зураг: МҮОНРТ

Яруу найрагч, сэтгүүлч Даваасүрэнгийн Ган-Очир өөрийн шүлгээс бүтсэн “Хайрын улирал” дууны цомогоо гаргажээ. 14 дуунаас бүрдсэн энэ удаагийн цомогт нь хэн бүхний мэдэх “Минийх”, “Халуун ба Сэрүүн”, “Хайр чи надаас”, “Найз”, “Анхны учрал”, “Яг одоо”, “Би түүнийг харснаас хойш”, “Өөртөө нуусан хайр”, “Чамайг”, “Би чамайг мэдэрч байна”, “Зураг”, “Хар нүдэн”, “Бүтэн сарны доор”, “Хайрын бэлэг” зэрэг хит дуунууд нь багтжээ.

Эдгээр дуунуудыг нь УГЖ Б.Сарантуяа, Б.Баярцэцэг, Д.Болд, Н.Амараа, Д.Батсүх, Г.Номин-Эрдэнэ, Камертон, Номинталст, Madness, Сүнс, Catwalk зэрэг хамтлаг, дуучид дуулж амилуулсан юм. “Хайрын улирал” борлуулалт сайтай цомгийн тоонд багтаж байна.

Түлхүүр үг:Хайрын улиралД.Ган-Очир
Хуваалцах