Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүллээ

Саяхнаас шандас сорьж эхэлсэн эл хүлэг гурван уралдаанд оролцон, хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүллээ
Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг олон улсын уралдаанд түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Саяхнаас шандас сорьж эхэлсэн эл хүлэг гурван уралдаанд оролцон, хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ.

“Mongol G” дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup” уралдаанд түрүүлсэн “Монгол Бямбаа” буюу “Mongolian Saturday”-ын дүү буюу нэг азарганы төл юм.

Д.Ганбаатар Монгол морины хүч чадал, хурдыг дэлхийн дэвжээнд дуурсгах зорилгоор 2010 онд АНУ-д "Mongolian Stable" жүчээг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд түүний хүлгүүд 300 гаруй уралдаанд уралдаж, 100 гаруйд нь айрагдаад байна.

Хуваалцах