Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь яг одоо уралдах гэж байна

Их Британийн Беркшир дэх "Royal Ascot" нэртэй хурдан морины бооцоот уралдаанд Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морийг өнөөдөр уралдуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь яг одоо уралдах гэж байна
Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь яг одоо уралдах гэж байна. Зураг: МҮОНРТ

Их Британийн Беркшир дэх "Royal Ascot" нэртэй хурдан морины бооцоот уралдаанд Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морийг өнөөдөр уралдуулах гэж байна. Энэ тухайгаа Э.Ганбат дөнгөж сая фэйсбүүк хуудаснаа бичиж, зургаа нийтэлжээ.

Тэрбээр энэ морийг 1006 метрийн зайтай "King's Stand Stakes" уралдаанд оролцуулах бөгөөд өнгөрсөн жил АНУ-д болсон "Breeders' Cup" тэмцээнд түрүүлж, нэг сая долларын бай хүртэж, шуугиан тарьж байсан билээ.

Сонирхуулахад, "Royal Ascot" уралдаан нь 1711 оноос эхлэлтэй аж.

Хуваалцах