Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл, О.Бурмаа нар дахин өрсөлдөнө

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн хоёр дахь шатны тэмцээнд оролцох манай гурван бөхийн нэр тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл, О.Бурмаа нар дахин өрсөлдөнө
Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл, О.Бурмаа нар дахин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн хоёр дахь шатны тэмцээнд оролцох манай гурван бөхийн нэр тодорлоо.

Тодруулбал, эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг жинд Э.Нарангэрэл, 75 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдана. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар явна.

Тэмцээн Турк улсын Стамбул хотод энэ сарын 6-8-ны хооронд болох бөгөөд олимпийн эрх олгох энэхүү сүүлийн боломжоос жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно.

Хуваалцах