Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Хүдэрбулга ганцхан ялвал олимпийн эрх өвөртөлнө

Туркийн нийслэл Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүдэрбулга ганцхан ялвал олимпийн эрх өвөртөлнө
Д.Хүдэрбулга ганцхан ялвал олимпийн эрх өвөртөлнө. Зураг: МҮОНРТ

Туркийн нийслэл Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр зооны аварга буюу олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн Катри Маусамтай өрсөлдөнө.

Манай бөх эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалатай сугалаа таарч 12-6-гаар ялсан. Шигшээ наймд Тажикстаны 11-0 оноогоор цэвэр ялж ийнхүү хагас шигшээд шалгараад байна.

Азийн сонгон шалгаруулах тэмцээнд Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх Рустам Искандерийг 10:0-ээр ялж байсан билээ.

Хуваалцах