Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Хүдэрбулга, О.Бурмаа, Ц.Намуунцэцэг нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

"Рио-2016" олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд маргааш эхэлж, 24-нд өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүдэрбулга, О.Бурмаа, Ц.Намуунцэцэг нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ
Д.Хүдэрбулга, О.Бурмаа, Ц.Намуунцэцэг нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд маргааш эхэлж, 24-нд өндөрлөнө. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөт бөхийн эхний гурав, эмэгтэй чөлөөт бөхийн эхний хоёр тамирчинд олимпод оролцох эрх олгох юм. Дээрх тэмцээнд оролцохоор таван тивийн 70 гаруй орны бөх Монгол Улсад ирээд байна.

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа нар оролцоно. Эдгээр жинд манайхаас олимпийн эрх авсан бөх байхгүй болохоор нэлээн өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй юм.

Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар Риог зорихоор болоод байгаа билээ.

Хуваалцах