Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар “Х түц”-д урилгаар тоглоно

Хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолтоо ирэх сарын 18-нд эхлүүлэх гэж байна. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү нар тоглоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар “Х түц”-д урилгаар тоглоно
Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар “Х түц”-д урилгаар тоглоно. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолтоо ирэх сарын 18-нд эхлүүлэх гэж байна. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү нар тоглоно. Харин гавьяат жүжигчин Л.Баттулга оролцохгүй болохоо мэдэгджээ. Учир нь тэрбээр гавьяат жүжигчин Н.Ариунболдтой хамтарч АНУ-ын зарим хотод “Найзууд” нэртэй тоглолтоо элэг нэгтнүүддээ сонирхуулах гэнэ.

Сонирхуулахад тэдний шинэ уран бүтээлд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, жүжигчин Г.Ундармаа нар урилгаар оролцох аж.

Хуваалцах