Д.Мөнгөнхуяг ДАШТ-ий "Шилдэг хаалгач" болжээ
Манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ОХУ-ын Ульяновск хотноо болсон ДАШТ-д амжилттай оролцож IV байр эзэлсэн. Мөн дэлхийд чансаагаа ахиулж, 12-т бичигдээд байгаа.
Мэдээллийн алба

Манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ОХУ-ын Ульяновск хотноо болсон ДАШТ-д амжилттай оролцож IV байр эзэлсэн. Мөн дэлхийд чансаагаа ахиулж, 12-т бичигдээд байгаа. Тэгвэл ДАШТ-ий "Шилдэг хаалгач"-аар манай шигшээ багийн хаалгач Д.Мөнгөнхуяг шалгарсан байна. Тэрбээр шайбтай хоккейн спортоор 12 настайгаасаа эхлэн хичээллэсэн бөгөөд 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс энэхүү шагналыг авч байжээ.
Манай баг тамирчдын дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр болох Азийн аварга шалгаруулах "Challenge cup", долоодугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг юм. Мөн 2017 оны Саппорогийн өвлийн наадамд оролцох эрхээ авсан юм.


















