Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд багтжээ
Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн байна.
Мэдээллийн алба

“Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд багтжээ.
Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн байна.
Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан нь дэлхийн буудлага спортынхны ертөнцөд гэнэтийн мэдэгдэл байв. Учир нь түүнийг “Токио-2020” олимпийн наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм.
Хэдийгээр тамирчны карьераа өндөрлөж, зодог тайлсан ч нэрт тамирчны хувьд зүгээр суухгүй бололтой.


















