Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртэв
Д.Мөнхбаяр медалийн буухиаг үргэлжлүүлж, эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн байна
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Зуль хотод зохиогдож буй ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын спортын холбооны тамирчин Н.Цэрэндолгор, С.Батнасан, Д.Тунгалаг, Ц.Пүрэвдоо, Д.Сандаг, Р.Энхтуяа, Я.Нацагдорж, Д.Энхтогтвор, Ш.Эрдэмбилэг, Д.Мөнхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Оролжав, Д.Батдорж, Р.Баяраа нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнээс тэмцээний эхний өдөр 10м-ийн хийн урт бууны төрөлд Ц.Мөнх-Эрдэнэ, 50м-ийн хэвтээ дасгалын эрэгтэй төрөлд С.Батнасан, эмэгтэй төрөлд Н.Цэрэндолгор нар аваргалсан билээ. Тэгвэл Д.Мөнхбаяр медалийн буухиаг үргэлжлүүлж, эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.


















