Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авч, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа гэртээ үлдэхээр болов

Рахи Сарноват 2018 онд Индонезид болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Азийн дээд амжилтыг ахиулж байсан нь Энэтхэг Улсын түүхэнд тодоор бичигдэн явдал болж байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авч, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа гэртээ үлдэхээр болов
Д.Мөнхбаярын Энэтхэг шавь олимпийн эрх авч, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа гэртээ үлдэхээр болов. Зураг: МҮОНРТ

Герман Улсын Мюхень хотод буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын Энэтхэг шавь Рахи Сарноват “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа.

Олимпийн хошой хүрэл, дэлхийн хошой алтан медальт Д.Мөнхбаяр нь ХБНГУ-ын иргэн болсон бөгөөд Энэтхэгийн буудлагын шигшээ багийг дасгалжуулдаг билээ.

Тус тэмцээнд 97 орны 908 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй зарим шилдэг тамирчин оролцож байгаа боловч олимпийн эрх авч чадсангүй.

Рахи Сарноват 2018 онд Индонезид болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Азийн дээд амжилтыг ахиулж байсан нь Энэтхэг Улсын түүхэнд тодоор бичигдэн явдал болж байлаа.

Дээрх тэмцээн маргааш өндөрлөнө.

Хуваалцах