Д.Нацагдоржийн нутгийнхан найргийн "хур" буулгалаа
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн 110 жил энэ онд тохиож байна. Энэ хүрээнд түүний төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын ард иргэд өчигдөр яруу найргийн бэсрэг наадам зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Насанд хүрэгчдийн ангилалд 14 найрагч өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт А.Анхбаяр шалгарсан бол хоёр, гуравдугаар байрыг яруу найрагч Б.Буд, М.Тунгалаг нар эзэллээ.
Харин 17 сурагчаас н.Нямдулам, цэцэрлэгийн насны 22 хүүхдээс н.Мишээл түрүүлсэн юм.
Наадмын ерөнхий шүүгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа, шүүгчээр доктор профессор, Д.Нацагдорж судлаач Ч.Жачин, тус сумын Засаг дарга Ш.Ойдов, нутгийн зөвлөлийн дарга Ө.Мягмар, “Тэмүүжин хүнс” компанийн захирал М.Түвдэндорж нар ажиллав.
Дээрх наадамд оролцсон найрагчид зөвхөн тус сумын харьяат байснаараа онцлог болов.