Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон түрүүллээ
Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Газар газрын 247 хурдан соёолон төрийнхөө их баяр наадамд шандсаа сорихоор бүртгүүлснээс 155 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Түрүү жилийн наадмын хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, Монгол Улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, Монгол Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг энэ цагийн хурдан буянгууд торгон жолоогоо өргүүлэхээр уралдаж байна.

Хурдан соёолонгийн уралдааныг Ховд аймгийн Мөст сумын харьяат Б.Буяннэмэхийн хээр үрээ өнгөлж явсан ч барианд ороход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын халтар хурдаллаа. Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул С.Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдиннямын цоохор соёолон давхилаа.

Хуваалцах