Д.Отгондалай алтан медаль хүртлээ
Тэрбээр дөнгөж сая 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглож 2:1 онооны харьцаагаар яллаа.
Мэдээллийн алба

“Инчён-2014” Азийн наадмын боксын хагас шигшээгийн 10 тоглолт үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан. Тэрбээр дөнгөж сая 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглож 2:1 онооны харьцаагаар яллаа. Ингэснээр тэрбээр “Инчён-2014” Азийн наадмын 60 кг-ийн аварыг алтан медалийг хүртэж байгаа юм. Мөн Монголын боксын тамирчдаас анхны Азийн наадмын аварга болж байна.
60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгуулж, алтан медалийн төлөө тулалдах эрхээ авсан юм.


















