Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай Ази тивийн аварга боллоо

2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр 5-ны хооронд болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай Ази тивийн аварга боллоо
Д.Отгондалай Ази тивийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр 5-ны хооронд болж өндөрлөлөө.

Тэмцээнээс ОУХМ Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн. Манай тамирчдаас Д.Отгондалай ганцаараа алтан медалийн төлөө үлдээд байсан. 60 кг-д өрсөлдсөн тэрбээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай тулалдаж, 2:1-ээр хожин тивийн аварга болов.

Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Индонезын Ф.Папендан, Тайландын Л.Пачаня, Узбекстаны Авдураймов нарын тамирчдыг 3:0-ээр хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Харин алтын төлөөх тоглолтод Казахстаны тамирчин З.Сафиуллинтай гурван үе тоглож, 2:1 онооны харьцаагаар хожсон юм.Ингэснээр Д.Отгондалай тивийн аваргын тэмцээнд хоёр дахиа түрүүлээд байна.

Хуваалцах