Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай, Э.Цэндбаатар, О.Батхүү нар хүрэл медалийн болзол хангав

ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай, Э.Цэндбаатар, О.Батхүү нар хүрэл медалийн болзол хангав
Д.Отгондалай, Э.Цэндбаатар, О.Батхүү нар хүрэл медалийн болзол хангав. Зураг: МҮОНРТ

ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр мөнгөн медалийн төлөөх олон шийдвэрлэх тулаан болно.

Өчигдөр олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар нарын шилдэг тамирчин ялалт байгуулж, хагас шигшээд үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай, олимпийн шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар, энэ жинд сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн О.Батхүү нар өрсөлдөгчөө хожиж, хүрэл медалийн болзол хангав.

Мөн эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар, В.Төмөрхуяг, Б.Төгөлдөр, Б.Мишээлт нар хагас шигшээд үлдээд байна.

Хуваалцах