Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө яллаа

Тайландын эзэн хааны цомын төлөөх боксын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө яллаа
Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө яллаа. Зураг: МҮОНРТ

Тайландын эзэн хааны цомын төлөөх боксын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож буй.

Тодруулбал - 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, - 52 кг-д М.Гандулам, - 56 кг-д О.Мөнхсайхан, - 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай, - 64 кг-д Б.Чинзориг, - 69 кг-д Б.Түвшинбат, - 75 кг-д Ж.Отгонжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байна.

Манай тамирчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгаран үлдлээ. Харин бусад дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгасан байна.

"Эзэн хаан-"-ы цомын тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөнө. Шигшээ багийг ерөнхий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдаж байна.

Хуваалцах