Д.Отгондалай Катарын боксчинтой тулалдана
“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний хүрэл медалийн төлөө Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай нөгөөдөр өрсөлдөхөөр боллоо.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний хүрэл медалийн төлөө Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай маргааш өрсөлдөхөөр боллоо.
Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж буй тэрбээр дээрх тэмцээнд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёр дахь тойрогт буюу өчигдөр Иракийн боксчин Аммар Жаббар Хассаныг 3:0-ээр ялснаар шилдэг наймд үлдсэн юм. Хүрэл медалийн төлөө Катарын боксчин Ерсекер Хакантай тулалдана.
АИБА-пробокст тулалддаг Ерсекер Хакан нь өдгөө дэлхийд чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгддэг билээ.


















