Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай дөнгөж сая Катарын боксчин Ерскер Хакантыг буулган авч хүрэл медалийн болзол хангалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа
Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй "Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай дөнгөж сая Катарын боксчин Ерскер Хакантыг буулган авч хүрэл медалийн болзол хангалаа.

Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, удаах тойрогт Иракийн тамирчин Аммар Жаббар Хассаныг 3:0-ээр ялж, шөвгийн наймд үлдсэн билээ. Одоо тэр хагас шигшээ тоглолтод ялвал олимпийн эрх халаасална.

Хуваалцах