Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай медалийн буухиаг үргэлжлүүллээ /Бичлэг/

Боксын эрэгтэйчүүдийн 64 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан дөнгөж сая ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай медалийн буухиаг үргэлжлүүллээ /Бичлэг/
Д.Отгондалай медалийн буухиаг үргэлжлүүллээ /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Боксын эрэгтэйчүүдийн 64 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан дөнгөж сая ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.

Манай тамирчин гурван үеийн турш маш чадварлаг, дайчин тоглолтыг үзүүлсэн ч шүүгчид эхний хоёр үеийн тоглолтын оноог Францын тамирчинд өгснөөр Д.Отгондалай маань мөнгөн медаль хүртэх боломжгүй болсон юм. Гэсэн ч манай тамирчин ОУХМ Д.Отгондалай монголын баг тамирчдынхаа медалийн буухиаг олимпийн наадмын хүрэл медалиар үргэлжлүүлж эх орон, ард түмнээ баярлууллаа.

Хуваалцах