Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Энрико Ла Крузтай тулалдана
Д.Отгондалайгийн хувьд дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар ялсан.
Мэдээллийн алба

Олимпийн наадмын боксын төрөлд өрсөлдсөн Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Доржнямбуугийн Отгондалай үүрээр хүрэл медалийн болзол хангаж, элэг нэгт биднийгээ баярлуулсан билээ.
Шөвгийн дөрөвт үлдэх тулаанаа тэрбээр Алжирын боксчин Реда Бенбазизтай хийж, 3-0-ээр буулгаж авсан юм.
Д.Отгондалайгийн хувьд дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар ялсан.
Мөнгөн медалийн төлөө маргааш Францын тамирчин Софьян Үмиятай өрсөлдөнө.
Д.Отгондалайгийн бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар хангаж байна.


















