Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай “өнгө хувиргах” тулаан хийнэ

Өнөөдөр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Доржнямбуугийн Отгондалай рингенд гарч Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран онооны илт давуутайгаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай “өнгө хувиргах” тулаан хийнэ
Д.Отгондалай “өнгө хувиргах” тулаан хийнэ. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын XVII-р наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Доржнямбуугийн Отгондалай рингенд гарч Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран онооны илт давуутайгаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгууллаа.

Д.Отгондалай уг ялалтаар хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө Лондоны олимпийн наадмын хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй аравдугаар сарын нэгэнд тулалдана.

Хуваалцах